Дуудлага худалдаагаар өөрчлөгдсөн өмчлөгч

Албадан дуудлага худалдаагаар эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. албадан  дуудлага  худалдааны худалдах худалдан авах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
  3. худалдан авсан өмчлөгч, хамтран өмчлөгчийн иргэний  үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  4. эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт
  5. шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, албан бичиг  /эх хувь/
  6. үйлчилгээний хураамж:    20000 төгрөг, яаралтай бол 40000 төгрөг
  7. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна