Эд хөрөнгийн түрээс /санхүүгийн/ гэрээ бүртгүүлэх

Эд хөрөнгийн түрээсийн гэрээг/санхүүгийн түрээсийн гэрээ/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. түрээсийн гэрээ / нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхний хуулбар
  3. эд хөрөнгө өмчлөх эрхийн  гэрчилгээ
  4. үйлчилгээний хураамж: 10000 төгрөг, яаралтай бол 20000 төгрөг
  5. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. 
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна