Хамтран өмчлөгч өөрчлөгдснийг бүртгэх

Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  2. хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл/нотариатаар гэрчлүүлсэн байна/
  3. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  4. үйлчилгээний хураамж:    8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг
  5. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. 
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна