Эд хөрөнгийн өөрчлөлт, залруулга

Эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт, залруулга хийхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл
  2. эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
  1. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
  2. үйлчилгээний хураамж:  8000 төгрөг, яаралтай бол 16000 төгрөг/

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. 
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна