Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ үрэгдүүлэх

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг хүчингүй болгож, нөхөн олгоход бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. гэрчилгээ дахин авах тухай өргөдөл /хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
  2. гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан тухай баримт  /эх хувь/
  3. өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
  4. үйлчилгээний хураамж:   20000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
  5. мэдүүлэг бөглөнө.

Гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн тохиолдолд улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр Мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно. 
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.

Асуулт байхгүй байна