Газар эзэмших, ашиглах эрх бүртүүлэх

Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
  2. газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар
  3. төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд  эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
  4. газрын кадастрын зураг /эх хувь/
  5. монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/
  6. газар эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  7. хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар
  8. үйлчилгээний хураамж: 10000 төгрөг , яаралтай бол 20000 төгрөг
  9. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ..

Асуулт байхгүй байна