Сервитут бүртгүүлэх

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хууль, гэрээнд заасан тохиолдолд тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хэлнэ

Сервитутын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  2. иргэний өмчийн газарт монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
  3. үйлчилгээний хураамж  :  10000 төгрөг, яаралтай бол 20000 төгрөг.
  4. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ..

Асуулт байхгүй байна