Узуфрукт бүртгүүлэх

Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. 

Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  2. узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.  
    - үйлчилгээний хураамж :  10000 төгрөг, яаралтай бол 20000 төгрөг
  3. мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. 
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна