Эд хөрөнгийн эрхийн урьдчилсан тэмдэглэл

Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.

  1. урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  2. бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
  3. иргэний үнэмлэхний хуулбар
    - үйлчилгээний хураамж : 5000 төгрөг, яаралтай бол 10000 төгрөг
  4. мэдүүлэг бөглөнө.

Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоход үнэ төлбөргүй.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

Асуулт байхгүй байна