Иргэний хэрэг хянан шийдвэрлэх үе шат

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа гэж иргэний хэрэг үүсгэхээс эхлээд шүүхээр шийдвэр гарах хүртэлх цогц ажиллагааг хэлнэ.

ТӨРӨЛ

1. Нэхэмжлэл үүсэх буюу эдийн ба эдийн бус харилцаа нь хотод 7 хоног, хөдөө орон нутагт 14 хоног.

2. Хүсэлтээр үүсэх буюу эрх зүйн тодорхой үйл явдал, фактаар

3. Гомдлоор үүсэх буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны үйлдэл эс үйлдэхүйгээр үүснэ.

ҮЕ ШАТ

1. Иргэний хэрэг үүсгэх үе шат. Нэхэмжлэлийн хүлээн авснаас хойш 7 хоног дотор иргэний хэрэг үүсгэх захирамж гаргана.

2. Шүүх хуралдаанд бэлтгэх үе шат. /Хариуцагч нэхэмжлэл хүлээн авснаас хойш 14 хоног дотор хариу тайлбар хийнэ/

3. Анхан шатны шүүх хуралдааны үе шат. /шүүх хуралдаан, түүнээс шийдвэр гарах/

4. Давж заалдах шатны шүүхийн үе шат. /Гомдол гаргахаас эхлээд магадлал гарах хүртэлх ажиллагаа/

5. Хяналтын шатны шүүхийн үе шат. /Гомдол гаргахаас эхлээд тогтоол гарах хүртэлх ажиллагаа/

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат

7. Шинээр илэхсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат

8. Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа.

Асуулт байхгүй байна