Шүүн таслан ажиллагааны оролцогчид

Гэрч: Тухайн хэргийн талаар үнэн зөв ач холбогдолтой мэдээллийг агуулж буй гэх хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд.

Гэрчийг шүүн таслах ажиллагаанд оруулахдаа аль нэг талын бичгээр үйлдсэн хүсэлт, зөвшөөрсөн шүүгчийн захирамжаар оруулна. /Гэрчид хуулийг сануулна/.

Шинжээч : Хэргийн үйл баримтад дүн шинжилгээ хийж дүгнэлт үйлдэх үүрэг бүхий мэргэшсэн этгээд.

-Шинжээч томилох хүсэлт

-Шүүгч захирамж гаргана.

Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл шинжээчдийн 3аас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг томилуулж болно.

Орчуулагч : Харь орны хэлээс өөрийн орны хэлрүү хөрвүүлэх чадвар бүхий мэргэшсэн этгээдийг хэлнэ.

-Хүсэлт гаргана

-Шүүгч захирамж гаргана.

Хэлмэрч : Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлийг хэлмэрчлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ.

Иргэдийн төлөөлөгч : Шүүх хуралдаанд оролцож хэргийн талаар дүгнэлт үйлдэх эрх бүхий этгээд.

Анхан шатны бүрэлдэхүүнтэй хэрэгт 1-3 тооны иргэдийн төлөөлөгч заавал оролцоно.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга : Шүүх хурлын ирцийг бүрдүүлж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг хэлнэ.

Бусад : Прокурор гэх мэт

Асуулт байхгүй байна