Шүүхийн зардал

Шүүхийн зардал гэж тухайн хэрэг маргааны хянан шийдвэрлэхтэй холбоотой гарч буй зардлыг хэлнэ.

1. Шууд зардал- заавал гардаг, улсын төсвөөс санхүүжүүлдэг зардал. Тухайлбал, шүүгч томилох зардал, танхимын зардал, бичиг хүргэгч

2. Нөхөн төлүүлэх зардал- хэргийн нөхцөл байдлаас хамааран зохигчдоос гарна.

а. Гэрчийн байр хоол, хөдөлмөрийн хөлс

б. Шинжээчийн томилолтын зардал

в. Эд мөрийн баримт хадгалсны зардал

г. Үзлэг туршилт, таньж судлах үйл ажиллагаа явуулсан зардал.

Шүүхийн зардлын онцлог

1. Хүсэлт гаргасан этгээд зардлыг төлөх ба нэхэмжлэл бүрэн хангагдвал хариуцагчаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол хэсэгчилэн хангавал хувь тэнцүүлж төлнө.

2. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой бол хүсэлт гарган шүүхийн зардлыг хойшлуулж чөлөөлөгдөж болно.

Улсын тэмдэгтийн хураамж

http://www.geree.mn/question/l/176

Асуулт байхгүй байна