Шүүхийн нотолгоо

Нотлох баримт гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа нотолж буй хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан баримтат мэдээллийг хэлнэ.

Нотлох баримтын ангилалт

1. Нотолгооны шинжээр нь анхдагч -анхдагч эх үүсвэрээр нотлох чадвартай, үүсмэл - анхдагч нотлох баримтаар дамжиж үүссэн нотлох баримтыг хэлнэ.

2. Нотлох байдлаар нь шууд - хэргийн талаар анхдагч мэдээллийг агуулж байгаа нотлох баримт, шууд бус өөр эх үүсвэрээр дамжсан нотлох баримт.

3. Нотолгооны хүчин чадлаар нь эд мөрийн хэргийн газраас олдсон эд зүйлс, эд мөрийн бус - эрх бүхий байгууллагаас гаргуулах.

Нотолгооны хэрэгсэл

  1. Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар
  2. Гэрчийн мэдүүлэг
  3. Шинжээчийн дүгнэлт
  4. Эд мөрийн баримт
  5. Бичмэл баримт
  6. Шүүх хуралдааны тэмдэглэл
  7. Үзлэг туршилт тавьж олгох үйл ажиллагаа явуулсан тэмдэглэл
  8. Бусад

Шүүхээс нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалган судлах, үнэлэх зэрэг цогц ажиллагааг хэлнэ.

-Нотлох баримт гаргаж өгөх, илрүүлэх

-Нотлох баримт цуглуулах

-Нотлох баримт бэхжүүлэх буюу шүүхэд ирсэн бүхий л нотлох баримтыг хавтаст хэрэгт бэхжүүлнэ.

-Нотлох баримт шалган судлах

-Нотлох баримт үнэлэх буюу тухайн хэрэгт оролцсон нотлох баримтыг үнэн зөв бодитой ач холбогдолтой талаас шүүгч дотоод итгэл үнэмшлээр үнэлэх

Асуулт байхгүй байна