Иргэний хэрэг үүсгэх ажиллагаа

Нэхэмжлэл хуваарилагдсан шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад 7 хоног дотор татгалзах үндэслэлгүй бол иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргана.

Захирамж гаргасан шүүгч дараах ажиллагааг явуулна.

а. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарт эрх үүргийг танилцуулах

б. Хариуцагчид нэхэмжлэлийг гардуулна.

в. Хариуцагч нь 14 хоног дотор хариу тайлбар ирүүлнэ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах процессын ажиллагаа

1. Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ.

Нэхэмжлэгч хүсэлт гарган шүүхийн захирамжаар дараах арга хэмжээг авахуулж болно.

а. Нэхэмжлэлийн үнийн дүнгээр хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх

б. Нэхэмжлэлийн үнийн дүнгээр хариуцагчийн дансны гүйлгээг хаана.

в. Нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээтэй мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх дансанд байршуулах.

г. Тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хориглох

д. Тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг даалгах.

онцлог: Нэг нэхэмжлэлд хэд хэдэн арга хэмжээ авч болно, энэхүү арга хэмжээнээс гаргах бүхий л зардлыг хүсэлт гаргагч гаргана.

2. Сөрөг нэхэмжлэл. /Үндэслэлтэй нэхэмжлэлтэй хамт хянан шийдвэрлүүлэх хариуцагчаас гаргаж буй нэхэмжлэлийг хэлнэ/.

Онцлог: Сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хангасан байна, сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй хянан шийдвэрлэх эсэхийг шүүгч захирамжаараа шийдвэрлэнэ.

Асуулт байхгүй байна