Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага,  нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа юм.

Нийгмийн даатгалын төрөл

1. Тэтгэврийн даатгал 

-Өндөр насны тэтгэвэр

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

2. Тэтгэмжийн даатгал

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж

-Жирэмсний болон амаржисны тэтгэмж

-Оршуулгын тэтгэмж

3. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал

-Тахир дутуугийн

-Тэжээгчээ алдсаны

-Хөдөлмөрийн чадвараа алдсаны

- Үйлдвэрлэлийн осол мэргэжлийн төлбөр

4. Ажилгүйдлын даатгал

-Ажилгүйдлын тэтгэмж

-Сургалтын зардал

5. Эрүүл мэндийн даатгал

-Эмнэлэгт хэвтэх

-Эмийн хөнгөлөлт эдлэх

Тэтгэврийн даатгал болон тэтгэмжийн даатгал нь Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулагддаг бол үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлын даатгал, эрүүл мэндийн даатгал нь тус тус өөрийн гэсэн хуультай байдаг байна.

Асуулт байхгүй байна