Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч

Актын үйлчлэл чиглэж буй этгээдийг тодорхойлох

-Өргөдөл, хүсэлт гаргасан этгээд

-Захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд

-Захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээд

-Гуравдагч этгээд буюу тухайн харилцаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийгхэлнэ.

Захиргааны оролцогчийн эрх

  1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах.
  2. Тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах
  3. Өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах
  4. Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх
  5. Хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах
  6. Хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах
  7. Захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах
  8. Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно.
  9. Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хуул ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.
  10. Бусад эрх
Асуулт байхгүй байна