Захиргааны акт гаргах ажиллагаа

Захиргааны акт гаргах явц

1. Нөхцөл байдлыг тогтоох

-Бодит нөхцөл байдлыг судлах

-Тухайн асуудалд ач холбогдолтой ажиллагаа хийх

-Нотлох баримт цуглуулах, үнэлэх

-Ажиллагааны хэлбэр болох хамрах хүрээг судлах

2. Нотлох баримт бүрдүүлэх

-Мэдээлэл цуглуулах

-Оролцогчийг сонсох

-Шинжээч оролцуулах

-Гэрч, гуравдагч этгээдээс тайлбар авах

-Баримт бичиг, хууль, бусад шийдвэртэй танилцах

-Туршилт хийх

-Оролцогч нь хуульд заасан хүрээнд нотлох баримт бүрдүүлэхэд оролцож болно эсхүл өөр мэдэгдэж буй нөхцөл байдал болон нотлох баримтыг гаргаж өгнө.

3. Сонсох ажиллагаа

-Захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдийг тодорхойлох

-Эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэх

-Сонсох ажиллагааны хэлбэр сонгох /27.4д заасан мэдэгдэл/

-Сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдол /28/ 

-Сонсох ажиллагааг хийгээгүй шалтганаа захиргаа нотлох үүрэгтэй.

Захиргааны байгууллага анхаарах асуудлууд /30, 31, 32/

-Хуульд заасан нууц хадгалах

-Шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй

-Оролцогчийн хүсэлт, тайлбар, мэдээлэл бүрэн бус, буруу байвал зөвлөгөө өгөх үүрэгтэй

-Шийдвэрийн хүчин төгөлдө байдлыг урьдчилан мэдэгдэх

-Оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогчид танилцуулах боломж олгох

-Шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч танилцах эрхтэй

-Баримт бичиг танилцуулахгүй байх тохиолдол

4. Шийдвэрийг баримтжуулах

-Тэмдэглэл хөтлөх

-Санал хэрхэн тусгасан мэдээлэл бэлтгэх

Оролцогчдоос ирүүлсэн саналыг захиргааны шийдвэрт захиргаа тусгах үүрэг хүлээхгүй ч тусгаагүй шалтгаанаа тайлбарлах үүрэгтэй.

5. Шийдвэрийн хувийн хэрэг

Шийдвэр бүрт хувийн хэрэг хөтөлж, архивт хадгалж дараах мэдээллийг оруулна.

-Үндэслэл

-Үе шат

-Оролцогчдын санал

-Холбогдох баримт

-Сонсох ажиллагаа

-Уулзалт

-Хуралдааны тэмдэглэл

-Шийдэл

-Хүргүүлсэн мэдээлсэн баримт

6. Захиргааны шийдвэр гарах ба захиргааны актыг мэдэгдэх

-Хаягласан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд албан ёсоор НЭН ДАРУЙ мэдэгдэх

-Гардуулах, утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдээллэх

-Захиргаа өөрөө мэдэгдсэнээ баримтжуулна.

Асуулт байхгүй байна