Авлига

Авлига Ёсон бусаар шунах

Авилгалах эдэд шунах, ёсон бусаар юмыг олзолж авах, хээл хахууль авах

Авилгач авилгалдаг хүн хэмээн Монгол хэлний тайлбар тольд тус тус тайлбарласан байна.

Авлигын тухай

Авлига бол хээл хахууль, шан харамжийн шинжтэй үйлдлүүдийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм. Аливаа албан хаагч /төрийн болон хувийн хэвшлийн/ өөрт нь итгэж олгосон эрх хэмжээ буюу албан тушаалын байдлаа тухайн албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж хийвэл зохих үүргээс татгалзах, эсхүл хийхийг хориглосон үйлдлийг хийх зүй бус үзэгдлийг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл албан хаагч түүнд амалсан, санал болгосон, эсхүл өгсөн эдийн болон эдийн бус ашгийн нөлөөнд автан хариуцсан албаныхаа ашиг сонирхлыг худалдан, урваж байгаа үйлдэл юм. 

Авлига нь хэдийгээр албан хаагч албаны эрх ашгийг худалдах, тэрхүү эрх ашгийг нь хувийн ашиг сонирхолоо дарангуйлан худалдан авч байгаа хүмүүсийн хоёр талын үйл ажиллагаа мөн боловч авлига гэдэг ойлголтын гол үзэл санаа нь нэг талаас, нэгэнт итгэн хариуцуулсан ажил албаны эрх ашгийг юугаарч худалдахгүй байх ёстой гэсэн ёс суртахууны хэм хэмжээ, нөгөө талаар худалдахгүй байвал худалдаж урвуулан авах оролдлого үүсэхгүй юм.

 

Асуулт байхгүй байна