Авлигын нийтлэг хор аюул

Авлига нь хүн алах, дээрэм тонуул хийх гэмт хэрэг шиг, дуулиан шуугиантайгаар илэрхийлэгдэж олон нийтэд айдас түгшүүр илэрхий төрүүлдэггүй, маш нам жим байдлаар, нууц, далд хэлбэрээр нийгэмд үр ноохойгоо засч, улмаар хүрээгээ тэлэн бүх салбарыг хамруулах, хор хөнөөлөө түгээдэг нэн аюултай үзэгдэл юм. Авлигад тодорхой хохирогч гэж байхгүй, түүний дам хохирогч нь нийгэм болдог. Нийгэм бол хүмүүсийн олонлог учраас энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс нийтээрээ хохирогч нь болдог гэсэн үг юм. Тухайлбал, хээл хахууль өгсөн, авсан хүмүүс аль алиныхаа эрх ашгийг гүйцэлдүүлсэн учраас хохирсон гэж дохио өгөх магадлал байхгүй. Авлига ийм байдлаа нийгэмд газар авч эхэлдэг бөгөөд ужгирвал түүний хор нөлөөнөөс ангид үлдэх нийгмийн салбар байдаггүй онцлоготой. Улс төр, эдийн засаг, оюун санааны бүх хүрээнд үүрлэж тогтолцооны шинжтэ болсон авлига тухайн улсын үндэсний аюулгүй байдлын баталгааг ганхуулах аюултай.

Асуулт байхгүй байна