Улс төрийн хүрээний авлига

Авлига улс төрийн хүрээнд үүрлэх нь улсын хөгжлийн бодлогыг алдагдуулж, түүнээс үүдсэн бусад олон талын таагүй үр дагаврыг үүсгэдэг. Үүнийг ойлгоход тун хялбар ардчилсан нийгэм бол олонхийн засаглал бөгөөд түүнийг оролсон төлөөллийн байгууллагын албан тушаалтнууд сонгогдсон бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогчдынхоо бус, зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг хичээн, хувийн хонжоо харж ажиллах тохиолдолд улс орны хөгжлийн тууштай бодлого, хэрэгжилтийг тэндээс хүлээх нь гэнэн хэрэг болно. Улс төрийн авлига нь сонгуульд хууль бус, бохир аргаар оролцох, улс төрийн хүчин, улс төрчид бизнесийн бүлэглэлтэй хуйвалдан тэдний эрх ашигт автах, гэмт хэргийн бүлэглэлүүдтэй ил, далд  холбоо тогтоох, төрийн албан тушаалын томилгооны бодлого алдагдах, үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг аль болон нуун хаацаалах зээг олон хэлбэрүүдээр илэрнэ. Хэрэв ийм шинж тэмдэг илэрч байгаа бол авлигад автсан эсэх талаар илүү нотолгоо шаардагдахгүй. Авлигын нөхцөл байдлыг хээл хахууль, шан харамжийг нэг бүрчлэн нотолж тогтоосноор бус, авлигад автсан байх түгээмэл шинжээр нь тандаж мэдэх судалгааны арга бий. Сонгуулийн үед сонгогдын хувьд материаллаг сонирхол түрүүлж санал худалдаж авах нь улс төрийн авлигын бас нэг гол хэлбэр юм. 

Асуулт байхгүй байна