Хээл хахууль

Хээл хахуулийг "Bribery" хууль зүйн толь бичгээс үзэхэд "албан хаагч", бусад хүний албаны буюу хууль ёсны үүргийг нь биелүүлэхгүй болгоход нөлөөлөхийн тулд аливаа үнэт зүйлийг санал болгох, өгөх, авах, зуучлах" агуулгаар тайлбарласан байна.

Авлигын эсрэг олон улсын конвенцид "хээл хахууль өгч байгаа талыг" гадаадын төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагч, үндэсний төрийн албан хаагч, хувийн хэвшлийн байгууллагад аливаа ажил үүрэг эрхлэн гүйцэтгэж буй этгээдэд албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, асхүл хийлгэхгүйн тулд өөр нь эсхүл өөр этгээдэд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгохыг хээл хахуульд хамааруулан тодорхойлсон байна. "Хээл хахууль авагч тал"-ын үйлдлийг тодорхойлохдоо дээрх этгээдүүд албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийх, эсхүл хийхгүйн тулд өөртөө, өөр этгээдэд буюу байгууллагад шууд, шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж, хясан боогдуулах, давуу тал авсан байхыг заажээ.

Дээрхээс үзэхэд хээл хахуулийн төлөө хариуцлага хүлээх этгээд нь дээрх албан тушаалтнууд байх бөгөөд үүнд албан тушаалын зэрэглэл хамаарахгүй.

Асуулт байхгүй байна