Тал тохой татах

Энэ нь ихэвчлэн албан тушаалын томилгоотой холбоотой илэрдэг авлигын хэлбэр юм. Албан тушаалд танилаа, эсхүл танилынхаа санал болгосон хүнийг "дотно танилын шалгуур"-ыш ажил хэргийн шалгуураас илүүд үзэж томилох явдал авлигын энэ хэлбэрийн агуулга юм.

Ингэснээр ажил хэргийн мэдлэг, чадварын шаардлага хангасан хүмүүс төрийн албанд шударгаар дэвшин ажиллах боломж хаагдаж, тодорхой хүмүүсийн гарт эрх мэдэл төвлөрөх, тэнд авлига цэцэглэх таатай нөхцөл бололцоо бий болдог зүй тогтолтой. 

Асуулт байхгүй байна