Гомдол

    Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт юм. Өөрөөр хэлбэл аль нэг байгууллага, албан тушаалтнаас явуулж буй үйл ажиллагаа таны эрх, ашиг сонирхолд нийцэхгүй, зөрчиж байна гэж үзвэл энэ тухайд гомдолтой байгаагаа илэрхийлэх албан бичгийн төрөл нь гомдол юм.

 

Заавар

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10-р зүйлд зааснаар бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангын хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хэрвээ өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох барим бичгийг хавсаргана. Ерөнхийдөө бол өргөдөл, гомдол загварын хувьд ижил бөгөөд ямар ч асуудлаар, аль ч байгууллагад гаргах өргөдөл, гомдол нэг стандарт бүрдүүлбэртэй байдаг. Өргөдөл, гомдлын эхэнд харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард “Танаа” гээд дараах мөрийг голлуулан “өргөдөл, гомдол гаргах учир нь” гэж бичсэнийг өргөдөл гомдлын толгой гэнэ. Өргөдөл, гомдлын эхэнд өөрийн тухай товч тодорхой танилцуулаад, дараа нь уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох зүйлийг бичиж төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсэж байгаагаа бичдэг. Өргөдөл, гомдлын дор “Өргөдөл, гомдол гаргасан”.................... гээд ажлын болон гэрийн хаяг, овог, нэр, он сар өдөр, шаардлагатай гэж үзвэл харилцах утасны дугаарыг бичнэ. Өргөдөл гомдолд өгүүлсэн баримт нь үнэн, дэс дараа сайтай, нуршуу биш, ойлгомжтой, юу хүссэн нь тодохой байх ёстой.

Асуулт байхгүй байна